Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн 10 дугаар ангийн элсэлт 2025 оны 6-р сарын 02-ы 09:00 цагаас 6-р сарын 12-ы 16:00 цаг хүртэл цахимаар явагдана.

Нэвтрэх

Бүртгүүлэх

“Цээж зураг нь .jpg, .jpeg, .png өргөтгөлтэй байх”

“Хариулт нь .pdf, .docx өргөтгөлтэй байх”

Дэлхийд үнэлэгдэх

Монгол иргэдийг бид бэлтгэнэ

...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Бүртгүүлэх

icon

Элсэлтийн журам

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН 10 ДУГААР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Өөрийн суралцах зорилгыг Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль (ЕБШМС)-ийн бодлого, зорилготой нэгтгэн, сорилтыг даван туулж, амжилтад хүрэх хүсэл, эрмэлзэлтэй сурагчдад боломж олгох үүднээс 10 дугаар ангийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

ЭЛСЭХ СУРАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА, ХЯНАЛТЫН ТОО:

2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийг төгсөж, суурь боловсрол эзэмшигчдээс 20 сурагч элсүүлж, 2025-2026 оны хичээлийн жилд ЕБШМС-ийн 10 дугаар ангид суралцуулна.

ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:

Элсэлтийн шалгалтын үр дүнгээр хяналтын тоонд багтаж, 10-р ангид суралцах болзол хангасан сурагчид дараах төрлийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ. Үүнд:

Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр УЛСЫН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100 хувийн хөнгөлөлт;

Математик, хими, физик, биологийн судлагдахууны аль нэгээр АЙМАГ/НИЙСЛЭЛИЙН төрөлжсөн олимпиадын медальт байрын шагналтай бол 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт;

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

№ Зохион байгуулалт Хугацаа Хэлбэр

1 Зар мэдээллийг олон нийтэд хүргэх 5 сарын 23-наас цахим сувгаар

2 Элсэхийг хүсэгчдийг бүртгэх 6 сарын 2-наас 6 сарын 12 цахимаар

3 Бичгийн шалгалт зохион байгуулах 6 сарын 14 танхимаар

4 Бичгийн шалгалтын дүн гаргах, шалгуулагчдад мэдээлэл хүргэх 6 сарын 14 цахимаар

5 Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдаас ярилцлагын шалгалт авах 6 сарын 15 танхимаар

6 Ярилцлагын шалгалтын дүн гаргаж, тэнцсэн сурагчдад мэдээлэл хүргэх 6 сарын 15 цахимаар

7 Элсэх болзол хангасан сурагчдад батламж гардуулах 6 сарын 16 биечлэн

8 Элсэх болзол хангасан сурагчдын эцэг эхтэй гэрээ байгуулах 6 сарын 16-20 биечлэн

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:

Элсэхийг хүсэгчдийг 2025 оны 06 сарын 02-ны өдрийн 10:00 цагаас 06 сарын 12-ны өдрийн 16:00 цагийг дуустал http://202.21.114.242/akhlakh цахим хаягаар бүртгэж, бүртгэлийн дугаар олгох ба бүртгүүлэгч нь регистрийн дугаараар цахим бүртгэлд зөвхөн нэг удаа хандах боломжтой.

Элсэхийг хүсэгч нь доорх асуулт тус бүрд дэлгэрэнгүй хариулж, word эсхүл pdf файлаар бүртгэлийн системд оруулна. Асуултын хариултыг оноогоор дүгнэхгүй ба хүүхдийн хүсэл, эрмэлзлийг тодруулах үүднээс хүлээн авна.

Асуулт:

Чиний хүсэл, мөрөөдөл, зорилго юу вэ? Чи зорилгынхоо төлөө юу хийдэг вэ?

Чиний давуу болон сул тал юу вэ? Өөрийн давуу болон сул талаасаа шалтгаалж, амжилт эсвэл бүтэлгүйтэлд орж байсан тохиолдлоо хуваалцана уу?

Чи хамгийн сүүлд уншсан номоо нэрлэнэ үү. Яагаад тухайн номыг унших болсон бэ? Тухайн номоос юуг ойлгож авсан бэ?

Чи Шинэ Монгол сургуулийн юуг нь онцолж, сонгох болсон бэ?

Сурлага, урлаг, спортын чиглэлээр ЗӨВХӨН 9-р ангид гаргасан амжилтаа бичээрэй.

Бүртгүүлэгчийн овог нэр, регистрийн дугаарыг кирил үсгээр алдаагүй бичнэ.

Бүртгүүлэгчийн цээж зургаа JPEG, PNG, JPG өргөтгөлөөр оруулах бөгөөд зурган файлыг сурагчийн нэрээр нэрлэсэн байна.

Бүртгэлийн хураамж 40,000 төгрөгийг http://202.21.114.242/akhlakh хаягаар орж, QРАҮ үйлчилгээг ашиглан, QR код уншуулан төлнө.

Бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг бүртгүүлсэн e-mail хаягаар илгээх тул тогтмол ашигладаг e-mail хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичнэ.

Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтрэх эрхтэй болох бөгөөд 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 16:00 цагт бүртгэлийн системд шалгалт өгөх анги, суудлын дугаар тавигдсан байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ХЭЛБЭР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Шалгалт нь БШУЯ-наас баталсан суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үндсэн агуулгын хүрээнд байна.

Элсэлтийн шалгалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр танхимаар зохион байгуулна.

Шалгалтын нийт дүнгийн 80 хувийг бичгийн шалгалтаар, 20 хувийг ярилцлагын шалгалтаар тооцно.

Бичгийн шалгалтыг 150 минутын хугацаанд дараах 5 хичээлийн нэгдмэл агуулгаар авч, оноожуулна. Үүнд:

a. Математик 40 оноо b. Монгол хэл 15 оноо c. Англи хэл 15 оноо d. Хими 15 оноо e. Физик 15 оноо

Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай ярилцлагын шалгалт зохион байгуулна.

Шалгалтад ирэхдээ бүртгэлийн системээс бүртгэлийн хуудсаа хэвлэж авчрах ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх ангид ирсэн байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:

Бичгийн шалгалтыг 2025 оны 06 сарын 14-нд 10:00-12:30 цагийн хооронд зохион байгуулна.

Бичгийн шалгалтын гүйцэтгэлийн хувиар эхний 30 сурагчидтай 2025 оны 06 сарын 15-нд 09:00-13:00 цагийн хооронд ярилцлагын шалгалт зохион байгуулна. Ярилцлагын шалгалтын хуваарийг цахим бүртгэлийн систем болон e-mail хаягаар илгээнэ.

ДҮН МЭДЭЭ:

Бичгийн шалгалтын дүнг 2025 оны 06 сарын 14-ний 19:00 цагт багтаан бүртгэлийн дугаараар нь "Шинэ Монгол сургууль" фэйсбүүк хуудас болон цахим бүртгэлийн системээр мэдээлнэ.

Ярилцлагын шалгалтын дүнг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагт багтаан, цахим бүртгэлийн систем болон бүртгүүлсэн e-mail хаягаар илгээнэ.

Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчид эцэг эхийн хамт 2025 оны 06 сарын 16-ны өдөр элсэн суралцах батламжийг сургуулийн захирлаас гардан авна. Батламж олгох цагийн хуваарийг цахим бүртгэлийн системд байршуулна.

ХОЛБОО БАРИХ: Сургуулийн утас 7777-5599

Элсэлттэй холбоотой асуултыг: 80767052

Цахим бүртгэлтэй холбоотой асуултыг: 80737052

Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдлийг school@shinemongol.edu.mn хаягаар тус тус хүлээж авна.

Дэлхийд үнэлэгдэх

Монгол иргэдийг бид бэлтгэнэ

Бүртгүүлэх
...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Элсэлтийн журам

icon

Бүртгүүлэх заавар

Бүртгүүлэх
...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Холбоо барих

“Хамтарсан уулзалт” ярилцлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 10:00-17:00 цагийн хооронд 80767052 дугаараас лавлаж болно.

Цахим бүртгэлтэй холбоотой яаралтай асуух зүйлээ 10:00-17:00 цагийн хооронд 80737052 дугаарт холбогдож, мэргэжлийн зөвлөгөөг авч болно.

“Хамтарсан уулзалт” ярилцлагын талаарх санал хүсэлтийг 03-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл school@shinemongol.edu.mn хаягаар хүлээн авна.

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 43, Шинэ Монгол бүрэн дунд сургууль

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Холбоо барих

icon